Монголын зэс корпораци ХХК нь Монгол Улсын тулгуур салбар болох уул уурхай, хүнд үйлдвэрлэлтийн салбарт хөрөнгө удирдлагын үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм.

Бид өөрийн хөрөнгийн багц дахь компаниудын хөгжлийн үндсэн зорилго, зорилтуудыг удирдлага болгон компанийн сайн засаглал, тэргүүн туршлагыг олон улсын стандарт болон Монгол Улсын хуулинд нийцүүлэн нэвтрүүлэх замаар дунд болон урт хугацаанд нийгэм эдийн засгийн үр өгөөжийг бий болгохыг зорьдог. 

Манай компани Оросын Холбооны Улсын “Ростех” компанийн эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн 49%-ийн хувьцааг 2016 оны 6 дугаар сард худалдан авсан. 

Монгол Улсын тэргүүлэх үйлдвэр болох “Эрдэнэт Үйлдвэр” ХХК нь зэс болон молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. www.emc.mn

“Монголросцветмет” ХХК нь хайлуур жоншны олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. www.monros.mn

Эдгээр нь Төрийн 51%-ийн эзэмшилтэй компаниуд бөгөөд манай компанийн зүгээс төр-хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааны зарчмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн түвшинд оролцож үйлдвэрүүдэд компанийн сайн засаглалын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн нэгж зардлыг бууруулж, үр ашгийг дээшлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, худалдан авалтын бодлогыг сайжруулан ажиллахыг зорьж байна.