ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар
ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд

М.Мөнхбаатар нь Монголын Зэс Корпораци ХХК-ийг анх байгуулагдсан цагаас хойш ТУЗ-ийн Даргаар ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын банк санхүү, аж үйлдвэрийн салбарт сүүлийн арав гаруй жилийн хугацаанд идэвхитэй ажиллаж хөрөнгө оруулалт, хөрөнгөөр баталгаажсан үнэн цаасжуулалт, төсвийн санхүүжилт, менежмент чиглэлээр томоохон аж ахуйн нэгж байгууллагад зөвлөгөө өгч, ТУЗ-ийн гишүүн, даргын албан тушаалыг хашч байна. Монголын Зэс Корпораци ХХК байгуулагдсаны дараа түүнийг ТУЗ-ийн даргаар ажиллахыг урьж улмаар тэрээр үндэсний том бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын өмчлөлийн 49 хувийн хувьцааг худалдан авахад гар бие оролцсон.

М.Мөнхбаатар нь СЭЗДС-г 2003 онд Банк санхүү, менежментийн чиглэлээр бакалаврын зэргээр төгссөн бол одоо мөн сургуульд докторантаар суралцаж байна.

Д.Ганболд нь 2016 оноос эхлэн “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Д.Ганболд нь 1979 онд МУИС-ийн Улс төрийн дээд сургуулийн багшаар ажлын гараагаа эхлүүлж, 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүний албан тушаалаас эхлээд Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд, 1992-2000 онуудад хоёр удаа Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэгжуүлэгч агентлаг Төмөр замын Хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан туршлагатай.

Мөн 2013-2016 онуудад “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

Д.Ганболд нь 1979 онд Москвагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн факультетыг эдийн засагч, багш мэргэжлээр төгсөж, 1987 онд Москвагийн Их Сургуульд эдийн засгийн ухаааны (Ph.D) доктрын зэрэг хамгаалсан.