Да.Ганболд “Шилдэг удирдагч” шагналын эзэн боллоо

АНУ-ын Худалдааны танхимаас зохион байгуулдаг “Business Leadership Award-2016” наадмаас Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдод “Шилдэг удирдагч” шагнал гардууллаа. 

Төр болон хувийн хэвшлийн хамтарсан компанийг амжилттай удирдсан, энэ салбартаа манлайлагч гэдгийг онцлон энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан ажээ. АНУ-ын Худалдааны танхим бол дэлхийн олон орны гурван сая гаруй компанийг нэгтгэсэн хамгийн том бизнесийн байгууллага юм. Тус танхимын Монголыг хариуцсан захирал Жэй Лиотта Да.Ганболдод шагнал гардуулахдаа, “Энэ хүн бол 1990 оноос эхлэн зах зээлийн эдийн засгийн өсөлт, ялангуяа хувийн хэвшлийн оролцоог дээшлүүлэхэд голлох нөлөө үзүүлсэн. Ажлын байр нэмэгдүүлэх, тэднийг дэмжиж ажиллах тал дээр амжилтад хүрсэн, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шилдэг менежментийг хэрэгжүүлж чаддаг чөлөөт зах зээлийн шилдэг удирдагч юм” гэдгийг онцолжээ.


Эдийн засагч Да.Ганболд Оюутолгойн төслийг амжилттай хөдөлгөснөөс гадна Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д томилогдож, хэд хэдэн томоохон өөрчлөлт авчирсан. Дөчин жилийн түүхэнд анх удаа Эрдэнэт үйлдвэр ирээдүйн таван зорилтоо дэвшүүлж, ажилчдын цалин хангамж нэмэгдүүлэх, худалдан авалтыг ил тод байлгах гэсэн хоёр ч зорилт нь эхнээсээ биеллээ олоод байгаа билээ. Түүнийг Оюутолгой, Эрдэнэт зэрэг төр хувийн хэвшлийн хамтарсан аж ахуйн нэгжийг амжилттай удирдаж буйг дэлхийн томоохон байгууллага ийнхүү өндрөөр үнэллээ.

title

Өмнөх мэдээ

Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх бололцоотой
title

Дараагийн мэдээ

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай Монголын компани боллоо