МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрөөс бүрдүүлэх, цаашдаа тус компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийг тоог нэмэгдүүлэхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хууль бус үүрэг болгожээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Засгийн газрын дээрх хууль бус шийдвэрийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нууцаар хуралдаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросветмет” ХХК-иуд дахь тус компанийн өмчлөлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлэх, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, улмаар ажлын бус цагаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахыг оролдсон байна.

Ардчилсан, Эрх-зүйт төрийн тогтолцоотой нийгэмд Засгийн газар, түүний хэрэгжүүлэгч агентлагын энэхүү удаа дараагийн хууль бус үйлдэл нь байж боломгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад хувийн өмчийн хуулиар хамгаалсан халдашгүй байдал алдагдаж байгааг нотолсон ноцтой үр дагаврын эхлэл тавигдлаа.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хувьцааны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авч гаргасан бүх шийдвэр нь хүчин төгөлдөр бус бөгөөд үүнээс үүсэх аливаа хохирлыг тухайн гаргасан албан тушаалтан бүрэн хариуцах болно. 

title

Өмнөх мэдээ

Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх бололцоотой
title

Дараагийн мэдээ

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай Монголын компани боллоо