МОНГОЛЫН ЗЭС: МАРГААНЫГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэл, ЗГХЭГ-аас өгсөн чиглэлүүд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гарсан албан тоот зэрэгтэй холбогдуулж “Монголиан коппер корпорейшн” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг хэрэгжүүлэх хүрээнд дагаж гарсан ЗГХЭГ-ын даргын чиглэл, ТӨБЗГ-ын даргын тушаал, ОӨУБЕГ-ын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл болон дахин олгосон гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн шүүхээс “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр 'Монголиан коппер корпорейшн' ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг ОӨУБЕГ-т даалгасан байна. 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар эс зөвшөөрсөн давж заалдах гомдол гаргасан ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны наймдугаар сарын 17-ны өдөр хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч Засгийн газар, ОӨУБЕГ эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим өчигдөр буюу 2017 оны аравдугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. 

Ингэхдээ Улсын дээд шүүхээс Засгийн газрын аливаа шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийг бүрэн шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг дахин нягтлуулах үндэслэлээр буцаасан байна. 

“Монголын Зэс” корпорацийн хувьд УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТУХАЙ-д хууль ёсны эрх ашгаа хамгаалах хүрээнд хууль тогтоомжийн дагуу холбогдох хэрэг маргаанаа шүүхээр хянан шийдвэрлүүлэх ажиллагааг үргэлжлүүлэх болно.


title

Өмнөх мэдээ

Монголын Зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх бололцоотой
title

Дараагийн мэдээ

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай Монголын компани боллоо